Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Энэ сарын эхний арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 4.1 градус дулаан байлаа. Их нууруудын хотгорын сумдаар 4.1...7.4 градус дулаан, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 4.0...5.3 градус дулаан, Өндөр уулын сумдаар -1.1 градус хүйтнээс 3.1 градус дулаан байлаа. Агаарт хамгийн дулаан нийт нутгаар өдөртөө 11...16 градус дулаан, шөнөдөө -3...-16 градус хүрч хүйтэрлээ. Агаарт хамгийн дулаан нь Дарви, Зэрэг сумдад /+170С/ ажиглагдсан бол хамгийн хүйтэн нь Мөст суманд /-160С/ ажиглагдлаа. Агаарт +30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 3...14 градус дулаан байсан. Хөрсөн дээр хамгийн дулаан өдөртөө 25...43 градус дулаан байсан бол хамгийн хүйтэн шөнөдөө -3...-18 градус хүрч хүйтэн хоножээ. Хөрсөндөө хамгийн дулаан Дарви, Мянгад, Булган Зэрэг сумдад 40...43 градус хүрч халсан ба +40 градусыг давж халсан өдрийн тоо Дарви суманд 4, Мянгад суманд 2, Булган суманд 1 өдөр ажиглагджээ.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 0.0...19.1 мм, нийт 78.9 мм тунадас орлоо. Энэ сарын 3-ны өдөр Жаргалант, Дуут, Ховд, Дарви сумдын нутгаар цас орж цасны зузаан 0-4 см, Мөнххайрхан, Мөст, Алтай, Үенч, Мянгад, Эрдэнэбүрэн сумдын нутгаар 0.0...1.2 мм бороо орлоо. Мөн 5,6,7-ны өдрүүдэд нийт нутгаар 70.0 мм тунадас орсоноос өндөр уулын сумд болох Мөст суманд 17 см, Цэцэг суманд 6 см, Мөнххайрхан, Дуут сумдад тус тус 1 см зузаан цас орлоо.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуургатай байв. Салхины хамгийн их хурд Ховд суманд 24 м/с, Зэрэг суманд 20 м/с, Мөнххайрхан суманд 19 м/с бусад сумдын нутгаар 10-18 м/с хүрч зөөлөн цасан болон явган, шороон шуурга шуурсан байна. 10 м/с-ээс дээш шуурсан өдрийн тоо нийт сумдын нутгаар 1-9 өдөр байсан. Бусад сумдын нутгаар 2-6 м/с тогтуун салхитай байлаа.
Цас(Snow): Энэ сарын 3-ны өдөр Мянгад, Ховд, Жаргалант, Дарви сумдын нутгаар 0-4 см зузаан цас, 6-ны өдөр Мөст, Мөнххайрхан, Цэцэг, Дуут сумдад 1-17 см зузаан цас орлоо. Хамгийн зузаан нь Мөст суманд 17 см орсон ба тус сумын нийт нутаг дэвсгэр битүү жигд цасан бүрхүүлтэй байна. Мөст сумын уулархаг нутгаар 60 см, гуу жалга газраа 60-80 см, тал газраа 8-10 см, хунгарласан газраа 15-16 см зузаан мөстсөн битүү цасан бүрхүүлтэй байна.
Ургамал: 4 дүгээр сарын 10-ны байдлаар ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж эхлээгүй байна.Алтайн өвөр говийн сумдаас Булганд ургамлын ургалтын цухуйлтын үе шат эхэлсэн. Их нууруудын хотгорын сумдаас Жаргалант, Зэрэг сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн. Ургамлын өндөр нь 0-1 см байна. Бусад сумдын нутгаар ургамал цухуйгаагүй. Хүчтэй салхи шуургатай мөн хөрсний чийг бага, шөнөдөө сэрүүн агаар хөрсөндөө хасах градустай хонож байгаа тул ургамал цухуйж эхлээгүй. Ихэнх нутгаар агаарын харьцангуй чийг бага 30 хувиас доош орсон хоногийн тоо 1-10 өдөр ажиглагдсан байна. Хуурайшилт ихтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх, бод, бог мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна. Мөн 10 хоногийн сүүлээр Алтайн өвөр говийн сумуудад болон Уулархаг нутгаар цас нэмж орж малын бэлчээрлэлт саатах, малын хорогдол гарах тохиолдол гарч байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт нийт нутгаар 0.0...19.1 мм, нийтдээ 78.9 мм тунадас орлоо. Нийт нутгаар салхи шуургатай, салхины хурд 10-24 м/с байлаа.
- Хээрийн цасны хэмжилтээр Мөст суманд битүү жигд цасан бүрхүүлтэй бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 4 дүгээр сарын 11-нд